news.mn tender.news.mn google.com
Автобусны буудлын тохижилт шинэчлэлийн төсөл

“Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

Зарласан огноо:2011-07-04 Шалгаруулах огноо:2011-09-05

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дараахь 4 байршилд автобусны эцсийн буудлын тохижилт шинэчлэлтийн төслийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Тус төслийн хүрээнд Концесс эзэмшигч нь нэгдсэн үйлчилгээний төв бүхий автобусны эцсийн буудлын шинэчлэлтийн төслийг санхүүжүүлж, зураг төслийг боловсруулан барилгын ажлыг гүйцэтгэж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулан уг барилга байгууламжийг ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр орон нутгийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна. Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь барилга барих, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, техник технологийн чадвар, ажлын туршлагатай, уг ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулах, байнгын хяналт тавих чадвартай байна. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 250 000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төрийн сан банкны 200051024 тоот дансанд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15.00 цагаас өмнө хүлээн авна. Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 4 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтын үед оруулна. Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно. -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.  

Тендерийн бичиг баримтыг (хvсвэл нэмэлт хувийг) бичгээр хvсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгvй нөхцөлтэйгээр иж бvрдэл бvрийг нь  250 000 /хоёр зуун т  төгрөг, эсхvл тvvнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь тvvнийг нээсэн өдрөөс эхлэн  60 хоногийн дотор хvчинтэй байна.    

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн - хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхvл тvvнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ.                 

Тендерийг 2011 оны 09-р сарын 05 ний өдрийн 15 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирvvлэх ба нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 09-р сарын 05-ний өдрийн 16 цаг 0 минутад нээнэ.                  
Нээлттэй              
   
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Сугарбат (sugarbat_g@yahoo.com)

Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Сүхбаатарын талбай 11, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өрөө №205 Цахим хуудас: www.ulaanbaatar.mn, И-мэйл: ppp@ulaanbaatar.mn
Утас 328579, 319215, 310177

Loading ...
ШИНЭ ЗАРЛАГДСАН ТЕНДЕРҮҮД